Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 6-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст 13-15 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт барьж байгаа Хүүхдийн эмнэлгийн 5 давхарт барилгын дулаалгын хөөс шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 600  метр замыг туулан 17:32 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд нүхэн жорлон, 2 ширхэг амбаар, эд хогшлын хамт, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн  модон торх, 0,7 га талбайн өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 15:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 15:15 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 3 давхрын 1х3 метрийн хэмжээтэй шилэн тусгаарлагч хана унах гэж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 08:49 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 08:55 цагт очиж,  шилэн ханыг дотогш хагалан унагаж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top