Сэрэмжлүүлэг

Пийшин зууханд түлсэн галын дулаан янданг халааж цонолт үүссэнээр гал түймэр гарах нэг шалтгаан болдог Нийслэлийн хэмжээнд 2022 он гарсаар гал түймрийн 1429 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.Үүний 196 дуудлага нь гэр хорооллын айл өрхийн яндангийн цонолтоос үүссэн гал түймрийн дуудлага эзэлж байна. Яндангаар утаа, угаарын хий чөлөөтэй гадагшлах ёстой тул яндангийн хаалтыг гал түлэхийн өмнө нээж аюулгүй байдлыг хангах шаардлагатай! Иймд иргэн та гэр, орон сууцны дээврийн хөндий, тоононд яндангийн цонолт үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлж, галд тэсвэртэй материалыг сонгон хамгаалж өрхийн аюулгүй байдлаа хангаарай!

угаарын хорт хийнээс болгоомжил!
scroll to top