Сэрэмжлүүлэг:Наршсан үед яах ёстой вэ?

Untitled-1-2.jpg

Наршилтаас сэргийлэх

  • Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
  • Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
  • Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
  • Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
  • Хурц наранд удаан явахаас зайлсхийх
  • Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
  • Хүйтэн ус, шүршүүрт орох

Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг

  • Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
  • Бие суларч ядрах
  • Зvрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох,  амьсгал давхцах
  • Царай цонхийж,  арьс хүйтэн, чийглэг болох
  • Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах,

Наршилтын үед үзүүлэх анхны тусламж

  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
  • Нойтон алчуур толгойд нь тавих
  • Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хүйтэн жин тавьж, ойр ойрхон солих
  • Бүлээн шингэн уулгах
scroll to top