Уул уурхайн аврах 09 дүгээр анги “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

1-1.jpg

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар зарлигаар ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр анги “Алтан гадас” одонгоор шагнагдсныг өнөөдөр гардуулан өглөө.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Гантулга болон үе, үеийн ахмадууд, удирдлага, алба хаагчид оролцсон юм.

scroll to top