Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

1-4.jpg

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Ой, хээрийн түймэр гарах магадлал өндөртэй хаврын улиралд аж ахуйн нэгж байгууллага, иргэн Та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж эх нутаг, байгаль, дэлхийгээ хайрлан хамгаалахыг үргэлж САНАГТУН !!!
Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагад ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэн таны санамсар болгоомжгүй нэг үйлдлээс болж ой, мод байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учирч болзошгүйг анхаарна уу.
– Та бидний унтраалгүй хаясан ширхэг шүдэнз, татсан тамхины ишнээс
– Та бидний автомашин, трактор, мотоциклийн яндангийн оч үсэрнээс, мөн галт сумнаас
– Та бид хээр завгай газар хамгаалалтгүй гал түлж, нурмаа унтраалгүй орхисноос
Та бид үүнийг цаг ямагт санаж хэрэгжүүлэхэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж чадна.
Иймд хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
• Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах
• Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
• Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
• Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох
• Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд нь 100-аас доошгүй зайд 10 метрийн өргөнтэй зурвас татах
• Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
• Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх
• Ард иргэд бага насны хүүхдэд хуурайшилт ихтэй үед ил гал, шүдэнз, асаагуур зэргийг хэрэглэж болохгүй талаар заавар зөвөлгөө өгөх
• Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх
• Зарлан мэдээллийг шуурхай зохион байгуулах

ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах арга ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

scroll to top