Цэцэглэдэг бут сөөгийг тарьж ургуулах

1-1.jpg

Нэгдүгээрт: Нүх ухаж бэлтгэх

Бут сөөгөнд голчоороо 40-50 см, гүнээрээ 40 см нүх ухаж бэлтгэнэ. Хайрга чулуутай хөрсийг зөөж зайлуулан ханыг тэгшлэнэ. Үржил шил муутай чулуу хайргатай хөрсөнд бут сөөгийг тарьж суулгахдаа хар шороон хөрсийг бэлтгэж, яг тарих үед хэрэглэх элс хар шороог нүхнийхээ ойр овоолж бэлтгэнэ.

Хоёрдугаарт: Тарьж суулгах

Нүхээ урьдчилан услаад дараа нь тарих суулгацаа нүхнийхээ голд зөв байрлуулна. Аль болох эгц шулуун тэгш суулгавал үзэмжтэй харагдана. Суулгасны дараа бэлтгэсэн хар шороо элсийг нүхэндээ эргэн тойрон бага багаар хийж улмаар дүүргэн суулгацаа эргэн тойрон гишгэж эсвэл юмаар чигжиж нягтруулна.Үндсийг ил гаргаж болохгүй. Нүхийг хар шороогоор дүүрмэгц ирмэгийг тойруулан үржил шим муутай үндсэн шороогоор тогоо бэлтгэнэ. Тогооны хажуу ирмэг 10-15 см байвал зохино. Нэг бүрчлэн услах модонд ийм тогоог заавал гаргаж өгөх шаардлагатай.

Шар хуайс
Онцлог: 6 м хүртэл өндөр ургадаг модорхуу сөөглөг ургамал.Мөчир ногоон саарал. найлзуур нь ногооноос шаргал хүрэн.Навчны дагавар  өргөслөг. Навчис өдлөг нийлмэл Навчинцар 4 8 хос зууван Цэцэг ганц нэгээрээ юм уу, 5 хүртэл бөөнөөр байрлана.Цэцгийн шилбэ2  -5 см урт, үзүүр хэсэгтээ үетэй. Цомирлог өргөн хонхорхуу. Дэлбэ шар. Буурцаг шугаман бортгорхуу, З,5- 6 см урт, нүцгэн. Цэцэглэх, үрлэх  хугацаа 6,7,8-р сар Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй. Мод хооронд 3-4м зайтай тарих тохиромжтой.
Монос

Онцлог: Байгальд голын хөндий, шугуй горхины эрэг, хусан төгөл, ам хавцлын ёроол хажуу энгэрт ургах 3-7 метр өндөр сөөг юм. Газрын хөрснөөс дээш богинохон иш гарч тэр нь цаашдаа бутлан салаалж сөөг хэлбэрийг үүсгэнэ. Яст жимс нь шүүсэрхэг бөмбөлөг хэлбэртэй тас хар өнгөтэй, чийгсэг, хүйтэнд тэсвэртэй.

Цэцэглэх: Тавдугаар сарын сүүлч зургадугаар сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Үр жимс нь наймдугаар сард боловсроно. Үр боловсорсон үедээ үзэсгэлэнтэй өнгө хувиргадаг гоёл чимэглэл болон жимсний зориулалтаар тарималжуулна. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй. Мод хооронд 3-4 метр зайтай тарих тохиромтой.

scroll to top