Ангийн орон тооны бус ёс зүйн албанаас зохион байгуулж буй “Сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах”, “Архигүй амьдралын төлөө” аянуудын хүрээнд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Налайх цэргийн хотхоны цэргийн цагдаагийн тасагтай хамтран “Цэргийн цагдаагийн тасгийн ажиллах зарчим, үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт”, “Мөрийтэй тоглоом, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр танхимын сургалтыг нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгууллаа.
Мөн сургалтын үеэр Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс зохион байгуулж буй “Ятгах тусам нягтал”, “Залилагчдад боломж бүү олго” аянд Ангийн бие бүрэлдэхүүн нэгдлээ.
