“Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөн

mod-tarih-1-1.jpg

Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” зарлах тухай 63 дугаар зарлиг, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөн, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгийн баталсан төлөвлөгөө, Ангийн захирагчийн баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

  • Жагсаалын талбайн баруун урд 60 ширхэг шар хуайс,
  • Жагсаалын талбайн баруун хойно 40 ширхэг шар хуайс
  • Шалган нэвтрүүлэх байрны зүүн урд 2 ширхэг улиас шилжүүлэн суулгаж,
  • Т.Дамдины хөшөөний хойд хэсэгт 100 ширхэг хайлаас,
  • Төв хаалганы зүүн талд 11 ширхэг гүйлс
  • Индэрийн баруун талд 5 ширхэг үхрийн нүд
  • Налайх дүүргийн засаг даргын баталсан удирдамжийн дагуу “хөл налайх” гэх газар 25 ширхэг улиас тарьлаа.

Ангийн бие бүрэлдэхүүн 100 ширхэг шар хуайс, 100 ширхэг хайлаас, 27 ширхэг улиас, 11 ширхэг гүйлс, 5 ширхэг үхрийн нүд, нийт 243 ширхэг модыг тарьж суулгалаа.

scroll to top