Мод тарих үндэсний хөтөлбөр

mod-tarih-1.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний хөтөлбөр батлах тухай” 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

Энэхүү зарлигыг хэрэгжүүлэх хүрээнд тус ангийн алба хаагчид 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ангийн байрлалд шар хуайс 200, гацуур мод 10, чацаргана 10, бургас 2, хайлаас 1 ширхэг нийт 5 нэр төрлийн 223 мод бутыг тарих, шилжүүлэн суулгах, ногоон байгууламжийг сайжруулах ажлыг зохион байгуулав.

scroll to top