ОБЕГ-ны дарга, хошууч генерал Т.Бадрал Уул уурхайн аврах ангид ажиллаа.

DSCN7556-1.jpg
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа, Я.Гантөмөр болон асуудал хариуцсан мэргэжилтэн, холбогдох албан тушаалтнууд, НОБГ-ын дарга, хурандаа Чүлтэмсүрэн, нийслэлийн Налайх дүүргийн ЗДТГ- харьяа хэлтсийн удирдлагууд Уул уурхайн аврах анги дээр ажиллаж, тус ангиас 2019 онд дэвшүүлсэн зорилт Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцооны MNS ISO 45001 стандартын үйл явц, хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдсан тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөв.
М Мөн тус ангиас 2019 оны 1 дүгээр сарын 23-нд ОБЕГ-ын даргад албан тоотоор “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид”-ын дүрэмт хувцасны оёдлын үйлдвэр байгуулах хүсэлтийг хүргүүлж, удирдлагын зүгээс дэмжлэг авч шийдвэрлэгдэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1998 оноос хойш ашиглагдаагүй 480 м/кв талбайд их засвар явагдаж байгаатай танилцаж, гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон ОББ-ын холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг, ангийн алба хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах талаар үүрэг өгч ажиллалаа.

scroll to top