Тус анги нь 2019 онд ХЭМАБ-ын тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд аврагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс аврах ажиллагааны зориулалттай хамгаалалтын гутал нийлүүлэхээр шалгарсан “BEST SHOES” ХХК- ий үйлдвэртэй танилцан, аврагчдын гуталын загвар, хийц, материал, нэмэлт тоноглолд санал бодлоо солилцон шийдэлд хүрч хамтран ажиллахаар боллоо.

- Ус чийгний хамгаалалттай, халтирдаггүй алмаз шигтгэсэн ултай
- Цахилгаан тусгаарлагчтай
- Иртэй, үзүүртэй зүйл нэвтэрхээс хамгаалагдсан улавчтай
- Гурван давхар оёдолтой
- Сайн чанарын арьсаар хийсэн
- Урт түрийтэй, гадны биет орхоос хамгаалагдсан татуургатай байхаар тохиролцсон.