Зарлан мэдээллийн дохиогоор ажиллаа.

54521906_2125086224226769_2117052842635165696_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу 2019 оны 3-р сарын 21-ны өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн дохиогоор тус ангийн 17 алба хаагч, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ны 29 албан хаагч, Налайх дүүргийн Спорт хорооны 11 албан хаагч, “Бүтээлч үйлс” ХХК-ийн 27 ажилтан нийт 84 алба хаагч , иргэд Уул уурхайн аврах ангийн цугларах талбайд цугларан бүртгэлд хамрагдан дадлага сургуульд идэвхтэй оролцлоо. Дадлага, сургууль 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 14:00 цагт эхэлж Уул уурхайн аврах ангийн штабын байр, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж дадлага, сургууль 16 цаг 00 минутад “Уул уурхайн аврах ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургуулилт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн уурхайд боллоо.

scroll to top