АЛСЫН ХАРАА

Хандлагыг өөрчлөн эрүүл аюулгүй орчныг эрхэмэнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Уул уурхайн салбарын хариуцлагатай, тогтвортой хөгжлийг хангуулахад дэмжлэг үзүүлж төрийн үйлчлгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД

  • Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, техник технологийн болон хүний үйл ажиллагаатай холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх
  • Тухайн салбарын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал үүссэн, голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах ажиллагааг зохион байгуулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавих
  • Ажлын байрны хий, тоосжилтын сорьц шинжилгээ хийх
  • Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж хянан батлах
  • Дүүжинт төхөөрөмжийн ган татлагад туршилт хийж баталгаажуулах
  • Захиалгат болон төлөвлөгөөт сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах