• Аж үйлдвэрийн яамны 1951 оны 444-р тушаалаар “Уулын аврах команд” нэртэйгээр анх байгуулагдсан.
  • БНМАУ-ын СнЗ-ийн 1961 оны 633-р тогтоолоор “Уулын цэрэгжүүлсэн аврах анги” болсон.
  • 1995 оны Газрын хэвлийн тухай хуулиар  “Уул уурхайн аврах алба”.
  • Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 325-р тогтоолоор ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн “Уул уурхайн аврах салбар”.
  • Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 80-р тогтоолоор ОБЕГ-ын “Уул уурхайн аврах анги”.
  • Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 114-р тогтоолоор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги.
  • 2020 онд “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO 45001:2018 олон улсын стандарт” нэвтрүүлсэн анхны төрийн байгууллага болсон.
  • Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор ОБЕГ-ын дэргэдэх “Уул уурхайн аврах 09 дүгээр анги” болж өргөтгөн зохион байгуулагдсан. Тус анги нь 2021 онд түүхт 70 жилийн ойгоо угтаж бүтээлч ажил өрнүүлж байна.