Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий олборлох, боловсруулах үйлдвэр, ажлын байр нь хортой, хий тоосны тэсрэх аюултай үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрт гарч болох:
- Аюул ослоос урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх
- Сургалт зохион байгуулах
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдалд хяналт тавих
- Холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах
- Аюул, осол үүссэн үед аврах, хор уршгийг шуурхай арилгах үндсэн үүрэгтэй. ТҮҮХЭН ЗАМНАЛ
- Аж үйлдвэрийн яамны 1951 оны 444-р тушаалаар “Уулын аврах команд” нэртэйгээр анх байгуулагдаж
- БНМАУ-ын СнЗ-ийн 1961 оны 633-р тогтоолоор “Уулын цэрэгжүүлсэн аврах анги” болон өргөжиж
- 1995 оны Газрын хэвлийн тухай хуулиар “Уул уурхайн аврах алба” болгон өргөтгөн зохион байгуулагдаж
- ЗГ-н 2014 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 325-р тогтоолоор ОБЕГ-н харъяа Аврах тусгай ангийн “Уул уурхайн аврах салбар”
- ЗГ-н 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 80-р тогтоолоор ОБЕГ-ын “Уул уурхайн аврах анги” болсон.
- ЗГ-н 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 114-р тогтоолоор Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги болсон
